Шууд Chart

“Тосонгийн хурд-2019” уралдаанд аймгийн алдарт уяач Ц.Амартүвшингийн арвай халтар түрүүллээ

2019-07-02 09:22:42

Хөвсгөл аймгийн зүүн бүс, “Тосонгийн хурд-2019” уралдаан болж, 60 гаруй азарга гараанаас эргэснээс Рашаант сумын харьяат, аймгийн алдарт уяач Ц.Амартүвшингийн арвай халтар түрүүллээ.

Уг азарга улс, бүсийн наадамд хоёр айрагдаж, аймаг болон аймгийн бүсэд 10-аад удаа цоллуулаад байгаа зартай хүлэг юм.

Ийнхүү түрүүлж, айрагдсаны азаргыг уяачдынх нь хамт дараах байдлаар танилцуулья.

  1. Рашаант сумын харьяат, аймгийн алдарт уяач Ц.Амартүвшингийн арвай халтар.
  2. Тосонцэнгэл сумын уяач Ц.Сэдэдийн Монгол хүрэн. Өнгөрсөн жил зүүн бүс болон аймгийнхаа наадамд түрүүлсэн.
  3. Тариалан сумын уяач Түвшинжаргалын буурал. Өнгөрсөн жил аймгийнхаа наадамд айрагдсан.
  4. Шинэ-Идэр сумын уяач Батсүхийн зээрд. Уг азаргыг аймгийн алдарт уяач О.Баасанцэрэн уясан ба түрүүлсэн их морийг мөн уясан байв.
  5. Түнэл сумын уяач Бааскагийн халзан.
Нийтэлсэн: У.Баярсайхан

“Тосонгийн хурд-2019” уралдаанд аймгийн алдарт уяач Ц.Амартүвшингийн арвай халтар түрүүллээ  
Үзсэн: 606 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй