Шууд Chart

Олон улсын төгөлдөр хуурчдын II уралдаан эхэллээ

2014-02-24 14:25:19

Улаанбаатар хотод өнөөдөр  “Ф.Шопены ба 21-р зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын II уралдаан эхэллээ.

Хаан хуурчдын уралдааныг Соёл спорт аялал жуулчлалын сайдын ивээл дор Боловсрол, шинжлэх ухааны яам, Польшийн элчин сайдын яам, “Төгөлдөр” сан, ДБЭТ, Монголын Урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж байна.
 
Уг уралдаан Азид өмнө нь  болж байгаагүй бөгөөд манай улсад анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.
Хаан хуурчдын уралдааны нээлтийн ажиллагаа энэ сарын 23-нд Хөгжим бүжгийн коллежид болсон бол  өнөөдөр уралдааны “А” ангилалын 1-р шат болно. 
 
Уралдааны гурван шаттай бөгөөд энэ сарын 23-27-ны хооронд дуустал өдөр бүр Хөгжим бүжгийн коллеж дээр үргэлжилнэ.
Харин 28-нд шагнал гардуулах ёслолын ажиллагаа УДБЭТ болсноор уралдаан өндөрлөх юм.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Олон улсын төгөлдөр хуурчдын II уралдаан эхэллээ  
Үзсэн: 934 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй