Нэгэн стилист залуу "Америкийн Шүтээн" тэмцээний шүүгч асан, реппер Ники Минажийг өөрийнх нь оюуны бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглаж, олон саяыг олж байна гэж буруутгасан байна. Стилист Терренс Дэвидсон Атлантагийн шүүхэд хандаж, Минаж өөрийнх нь гаргасан хиймэл үсний загваруудыг хулгайлаад зогсохгүй реалити шоуны гэрээ байгуулах боломжийг нь үгүй хийсэн гэж мэдүүлжээ.
Дэвидсоны мэдүүлснээр тэрээр 2010 оны зургадугаар сараас Минаж буюу Оника Маражийн үсний стилистээр ажиллаж эхэлсэн аж. Улмаар тэрээр Минажид зориулан хиймэл үс хийж эхэлсэн бөгөөд тэдгээрээс дуучин бүсгүй стиль имиждээ тохируулан сонгодог болсон гэнэ. Гэвч 2012 оноос Минаж болон түүний хамтран ажиллагсад өөрийг нь шахан зайлуулж, хиймэл үсний загвар гаргасан гавьяа зүтгэлийг нь үгүйсгэх алхмуудыг хийж эхэлсэн гэж Дэвидсон мэдүүлэгтээ дурджээ. Түүнчлэн Ники Минаж Дэвидсоны загварууд дээр тулгуурлан бүтээсэн хиймэл үсүүдийг өөрийн вэбсайтаараа дамжуулан зарж байгаа гэж түүний өмгөөлөгч Кристофер Честнат CNN-д ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Ники Минажийн үсний стиль "хулгайнх" уу? | ||
Үзсэн: 2793 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.