Шууд Chart

Таван сумын ойг цэвэрлэнэ

2014-02-24 16:16:45

Засгийн газраас баталсан “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийн хүрээнд энэ онд Төв аймгийн Мөнгөнморьт, Батсүмбэр, Сэлэнгийн Мандал, Ерөө, Хүдэр зэрэг таван сумын ойг цэвэрлэхээр болжээ.

Сүүлийн 10 жилд манай улсын нутаг дэвсгэрт 1400 гаруй удаагийн ой, хээрийн түймэр гарч, 90 тэрбум төгрөгийн экологийн, хоёр тэрбум төгрөгийн эд материалын хохирол учирч, түймрийг унтраахад 1.5 тэрбум төгрөгийн шууд зардал гаргажээ. 
 
Түймрийн ийм аюултай нөхцөл үүсгэдэг гол шалтгааны нэг нь ойн цэвэрлэгээг орхигдуулсантай холбоотой юм.
Тиймээс 2014-2016, 2016-2020 он гэсэн хоёр үе шаттайгаар уг хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Таван сумын ойг цэвэрлэнэ   
Үзсэн: 835 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй