
ММСУХ-ноос уламжлал болгон зохион байгуулдаг шигшмэл хурдан морьдын "Их Хурд-8", Монгол туургатны морьтны өв соёлын наадам энэ сарын 20, 21-нд Хүй долоон худагт болно.
Гурван жил тутамд болдог тус уралдаанд уяачид азарга, их насны морьдоо уралдуулах бөгөөд энэ үеэр морин циркийн үзүүлбэр, сайхан хос морьтон шалгаруулах, гийгооо, марзай гэх мэт улсын уралдаан болох аж.
Үүний өмнөх буюу “Их хурд-7” уралдаан Хүй долоон худагт болоход ”Молор унага”, “Мөнгөн гүү” тодруулах ёслол, урлагийн тоглолт, бөхийн барилдаан, сурын харвааны тэмцээн болж байсан билээ.
Харин “Их хурд-6” уралдаан Өвөрхангай аймгийн Хархоринд болж байв.


Шигшмэл хурдан морьдын "Их Хурд-8" уралдаан Хүй долоон худагт болно | ||
Үзсэн: 1657 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.