Шууд Chart

Анааш хэлээрээ чихээ цэвэрлэж чаддаг

2019-07-04 09:30:26

Анааш нь Африк тивд амьдардаг салаа туурайтай хөхтөн. Хуурай газар амьдарч буй амьтдаас хамгийн өндөр бөгөөд хамгийн том хивэгч амьтан юм. Нас бие гүйцсэн эр анааш дунджаар 1.191 кг, эм нь 828 кг байна. Өндөр нь дунджаар 4.3-5.2 метр. Гэхдээ хамгийн өндөр бүртгэгдсэн анааш 6 метр хүрч байжээ.

Анааш нь голдуу саванна, өвст тал, ойрхог газраар нутаглана. Хуайс мод ихтэй газарт дурлана. Арьс нь шаргал бордуу өнгийн толбо хээтэй ба цагаан судлуудаар эрээлжилсэн байдаг. Анааш бүр өөр байдаг. Анааш нь хөнгөн зөөлөн алхаа, явдалтай ч хэрэгцээтэй үед цагт 55 км-ээс илүү хурдалж чаддаг ажээ.

Анаашийн зүрх 10 кг хүртэл жинтэй, 60 см урттай, том байдаг. Энэ нь зүрхнээс тархи хүртэл 2 метр зайнд цус шахахад зохицсон ба бусад том хөхтөнөөс хоёр дахин өндөр цусны даралттай аж. 40 см хүрэх урт хэлтэй ба үүгээрээ өндөр модны оройгоос навч зэргийг ороон авч иддэг. Анааш хэлээрээ чихээ цэвэрлэж чаддаг байна. Анааш нь хөхтөний дотор хамгийн богино унтдаг амьтан юм. Нэг өдөрт 10-20 минут, уртдаа л 1 цаг гаруй унтдаг ажээ. 

Эм анааш 400-460 өдөр үр төлөө тээх ба ихэвчлэн нэг тугал төрүүлнэ. Ховор тохиолдолд ихэрлэдэг. Дөнгөж төрсөн нялх анааш 1.8 метр өндөр, 50 кг жинтэй байх ба хэдхэн цагийн дотор хөл дээрээ тэнцэн гүйж, давхина. Дөрвөн нас хүрээд нас бие гүйцэх ба 25 хүртэл насалдаг аж. Амьтны хүрээлэн зэрэг газар 35 наслах нь бий. 


Анааш хэлээрээ чихээ цэвэрлэж чаддаг  
Үзсэн: 2532 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-07-04 17:41
Gadnaa bishee mal uhree ur tuluu gishgej aldag dup amitan shde
Зочин [127.0.0.xxx] 2019-07-04 16:09
Хөөрхөн амьтан

Бидэнтэй нэгдээрэй