Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас хэрэгжүүлсэн “Чацаргана” хөтөлбөрийн үр дүнд Хан-Уул дүүрэгт “Шар доктор” үйлдвэр, Сэлэнгэ аймагт “Хаан жимс”, Увс аймагт “Увс-хүнс”, Дорнод аймгийн “БД” зэрэг үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Мөн Булган аймгийн Баяннуур суманд жимс, жимсгэнэ боловсруулах тоног төхөөрөмж суурилуулж, долоон нэр төрлийн вакум савлагаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2000 л чацаргана, жимс, жимсгэнэ боловсруулах хүчин чадалтай тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулжээ.
Энэ хүрээнд чацарганы тос, жүүс, ундааг стандартын дагуу үйлдвэрлэж, иргэдийн хэрэгцээнд нийлүүлэхээс гадна чацарганы тосыг гэрээгээр Япон улсад экспортлож эхэлсэн байна.
Түүнчлэн Увс аймаг орон нутагтаа Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, сургалт семинар, туршлага судлах аяллыг зохион байгуулсны үр дүнд чацаргана тариалах иргэдийн идэвхи сайжирчээ.
Япон руу чацарганы тос экспортлож эхэлжээ | ||
Үзсэн: 2452 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.