Шууд Chart

Цасан болон шороон шуурга шуурч хүйтэрнэ

2014-02-24 17:22:01

Хэдийгээр өнгөрсөн өдрүүдэд хаврын урь орж дулаарч байгаа ч ойрын өдрүүдэд  хүйтрэх тухай Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.  Учир нь  маргааш  ихэнх нутгаар, 26-ны өдөр нутгийн зүүн хагаст цас, 27-ны өдөр баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 28-ны өдөр төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, салхи 16-18 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурч хүйтрэх аж. Энэ өдрүүдэд хол газар явахгүй байх, хүүхдээ харгалзах хүнгүй малд явуулахгүй байхыг тус газраас онцгойлон анхааруулж байна.

 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Цасан болон шороон шуурга шуурч хүйтэрнэ   
Үзсэн: 1231 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй