Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож байна. Түүхт ойн баярын үйл ажиллагаанд үе үеийн дарга цагдаагийн дарга удирдлага, генералууд, ахмад ажилтнууд, Дорноговь аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга нар уригдан оролцож, аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ жагслаа.
Ойн баярыг нээж, Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар үг хэлж баярын мэнд дэвшүүлсэн юм.
Мөн Цагдаагийн ерөнхий газрын "Сүлд" чуулгын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг харуулсан үзүүлэх тоглолт, хурдан морины уралдаан зэрэг үйл ажиллагаа болно.
Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын 80 жилийн ой тохиож байна | ||
Үзсэн: 1987 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.