![](/uploads/201402/news/thumb/01a20fd11c67076dde8acf1d22dac240_x3.jpg)
Монгол Улсад сүүлийн жилүүдэд хуурамчаар мөнгөн тэмдэгт хийх зөрчил нэмэгдсээр байгаа. Үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэх нь ноцтой гэмт хэрэгт тооцогдох бөгөөд цагдаа, шүүхийн байгууллагаас хэргийг хэлэлцээд хуурамч дэвсгэр үйлдэгчид хорих хүртэл ял оноодог байна. Энэ удаа мөн СХД дүүрэгт байрлах нэгэн арилжааны банкинд гүйлгээ хийсэн иргэний боодолтой 20 000 төгрөгийн дэвсгэртээс найман ширхэг нь хуурамч мөнгөн дэвсгэрт болохыг нь тогтоож цагдаагийн байгууллага шалгаж байна. Иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж сэжигтэй үйлдэл илэрсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад хандахыг анхааруулж байна.
Хуурамч мөнгөн дэвсгэрт илэрлээ | ||
Үзсэн: 1760 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.