![](/uploads/201402/news/thumb/45c7dad714eb76fed3eb88f2ad139168_x3.jpg)
Энэ жил улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх бүх төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалтыг дөрөвдүгээр сарын нэгний дотор дуусгаж, гүйцэтгэгчдийг нь тодруулахыг Засгийн газраас Худалдан авах ажиллагааны газарт даалгажээ.
Ажлын явцын талаар өнөөдрийн “Бүтээн байгуулалтын цаг”-аар тус газраас мэдээлэл өглөө.
Улсын хэмжээнд энэ жил 1.1 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 259 багц төсөл арга хэмжээний худалдан авалт зохион байгуулахаас 141-ийг нь Худалдан авах ажиллагааны газар хариуцна.
Өнөөдрийн байдлаар 47 төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтыг зарласан, 62 төсөл арга хэмжээний тендерийн үнэлгээний хороо байгуулсан, 13 тендер огт зарлагдаагүй байна.
Нэгдсэн дүнгээр ажлын гүйцэтгэл 45 орчим хувьтай байна гэж Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Энхжаргал хэллээ.
Засгийн газраас өгсөн даалгаврын дагуу дөрөвдүгээр сарын нэгэн гэхэд сонгон шалгаруулалтыг бүрэн дуусгахын төлөө ажиллаж байна.
Дөрөвдүгээр сард цахим дэлгүүр нээнэ | ||
Үзсэн: 1129 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.