Шууд Chart

АНУ Монголын Засгийн газарт 5.1 сая ам.доллар хандивлана

2014-02-25 11:18:24

Монгол, Америкийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан баримт бичигт Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, АНУ-ын Элчин сайд Пайпер Энн Уинд Кэмпбэлл нар гарын үсэг зуржээ.
Нэмэлт өөрчлөлтөөр АНУ-aac Монголд 5.1 сая ам.долларын төслийн нэмэлт санхүүжилт олгох юм.
Үүнийг Засгийн газрын хариуцлагыг дээшлүүлэх, иргэний нийгмийн чадавхийг бэхжүүлэх, үндэсний болон орон нутгийн хэмжээнд захиргааны шинэчлэлийг үр дүнд хүргэхэд чиглэсэн төслүүдэд зарцуулах юм. 

 
“АНУ-ын Засгийн газраас Монголд олгож байгаа хөгжлийн туслалцаа жил ирэх бүр нэмэгдэж байна.
Өнгөрсөн долоо хоногийн эхээр Ныо-Йорк хотноо хоёр орны Засгийн газар Ил тод байдлын гэрээг баталсан аж.
Энэ нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа улам бүр бэхжиж байгаагийн илрэл юм” гэж АНУ-ын Элчин сайд Пайпер Энн Уинд Кэмпбэлл хэлсэн байна.
 
1991 оноос хойш АНУ-ын Засгийн газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан Монголд 230 сая гаруй ам.долларын буцалтгүй тусламж үзүүлээд байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

АНУ Монголын Засгийн газарт 5.1 сая ам.доллар хандивлана   
Үзсэн: 1175 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Mori Honi [103.26.194.xxx] 2014-02-26 13:43
Olon ulsyn niseh buudal bolon Tomor zamruugaa horongo oruulalt hiigeerei.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-02-26 13:42
Olon ulsyn niseh buudal bolon Tomor zam ruugaa hiih heregtei shuu?

Бидэнтэй нэгдээрэй