![](/uploads/201307/news/thumb/3817b9db739693ce48fa99983dfd58a1_x3.jpg)
Мазаалайг хамгаалах, өсгөж үржүүлэх бичил орчин бий болгоход төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагуудын түншлэл, түүний ирээдүй” сэдэвт семинар НҮБ-ын хурлын танхим боллоо. Хуралд БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, НҮБХХ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч хадагтай Сезин Синаноглу нар оролцов.
Сонирхогч талуудын хамтын ажиллагааг хэрхэн уялдуулах, ажлын чиглэлүүдийг тодорхойлох асуудлыг хөндсөнөөр цаашид Мазаалай баавгайг хамгаалах нэгдсэн хөтөлбөртэй болох, түүнд цогц байдлаар хамгаалах стратеги төлөвлөгөө боловсруулж тусгах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Тиймээс хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулахаар тогтлоо.
Мазаалай хамгаалах нэгдсэн хөтөлбөртэй болно | ||
Үзсэн: 1355 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.