Арабын Нэгдсэн Эмирт улсын Дубай хотноо жил бүр зохион байгуулагддаг “Gulfood” үзэсгэлэн өнөөдрөөс эхэллээ.
25 жилийн түүхтэй уг үзэсгэлэн ресторан, кафе, хоол хүнс, ундааны салбарын дэлхийн хэмжээний хамгийн том үзэсгэлэн юм.
Тус үзэсгэлэнд 4200 үйлдвэрлэгчид хамгийн сүүлийн үеийн шилдэг бүтээгдэхүүнүүдээ танилцуулдаг байна.
Үзэсгэлэнд Алжир, Аргентин, Австрали, Канад, АНУ, Колумб, Дани, Египет, Индонез, Иран, Ирланд, Шри-Ланка, Тайвань, Тайланд, Их Британи, Турк, Арабын Нэгдсэн Эмирт зэрэг улс өндөр ач холбогдол өгч оролцдог.
Энэ жил анх удаа Монголын бизнес эрхлэгчид уг үзэсгэлэнд оролцохоор болжээ. Үүнтэй холбогдуулан Дубай хот руу энэ сарын 25-29-нд шууд нислэгтэй аялал зохион байгуулж байгаа аж.
“Ингэснээрээ дэлхийн хоол хүнсний хамгийн том үзэсгэлэнг хямд зардлаар үзэж, сүүлийн үеийн шилдэг бүтээгдэхүүн, техник технологитой танилцах боломжийг олголоо” гэж зохион байгуулагчид нь үзжээ.
"Gulfood’’ үзэсгэлэнд монголчууд анх удаа оролцоно | ||
Үзсэн: 1624 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.