Шууд Chart

Монгол Улсын тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн зээрд үрээ хөтөлж байна

2019-07-10 10:50:26

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьд гарааны зурхайгаас хөдөллөө.

Одоогоор Өмнөговь аймгийн Цогтцэцийн сумын харьяат, "Ажнай" корпорацийн ерөнхийлөгч, Монгол Улсын тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн зээрд үрээ хөтөлж буй.

Уг насанд 297 үрээ бүртгүүлснээс 182 нь хөх тэнгэртээ халтар тоосоо өргөж байна.   

Эдгээр хүлгээс нэрлэвэл өнгөрсөн жилийн наадамд аман хүзүүдсэн Увс аймгийн Зүүнговь сумын уяач Б.Норовсамбуугийн халиун, айргийн тавд хурдалж байсан Монгол Улсын гавьяат малчин, тод манлай уяач Д.Ононгийн хүү Батболдын хул болон Хэнтий аймагт ид хурдалж байгаа Баян-Адарга сумын уяач Б.Сэр-Одын уясан хээр халзан, Төв аймгийн Сэрэглэн сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Д.Даш агсны ач хүү аймгийн алдарт уяач Э.Энхбаярын хээр гэх мэт уяа нь ханасан олон сайхан үрээ бүртгүүлжээ.

Хязаалан насны морьд 17 км-ын зайнаас уралдаж байгаа бөгөөд манай сайт тун удахгүй айргийн таван үрээг уясан эзэн, унасан хүүхэд, уугуул нутагтай нь танилцуулах болно.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн зээрд үрээ хөтөлж байна  
Үзсэн: 769 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй