
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой Үндэсний их баяр наадмын шүдлэн нас морьд барианд орж, Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Д.Ганзоригийн хар түрүүллээ.
Аман хүзүүнд Төв аймгийн Баян сумын уяач Б.Нямжавын хар, айргийн гуравт Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач Г.Баттулгын зээрд халзан, айргийн дөрөв, тавд улсын алдарт уяач Б.Баярдоржийн хар, Говь-Алтай аймгийн Бигэр сумын уяач Амгаланбаатарын хээр алаг үрээ хурдаллаа.
Энэ насанд 350 үрээ бүртгүүлснээс 236 нь 15 км-ын зайтай гараанаас уралдлаа.
Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Д.Ганзоригийн хар шүдлэн торгон жолоо өргүүллээ | ||
Үзсэн: 1813 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.