Шууд Chart

Манай улс Олон улсын морин уралдааны холбоонд элслээ

2014-02-25 13:05:01

Манай улс морин спорт уяачдын холбооноос 2012 онд гишүүнээр элсэх хүсэлт тавьсан байна.
Улмаар Өнгөрсөн 2013 онд Францын нийслэл Парист болсон олон улсын морин уралдааны 47 дугаар хурлаар манай улсыг гишүүнээр элсүүлэхээр болжээ. 

Монголын морин спорт, Уяачдын холбооны ерөнхийлөгч М.Энхболд “Олон улсын холбооны гишүүн болсноор Монголд байгаа шинэ үйлдвэр угсаа, бүртгэл тооцоог олон улсын байгууллагын нэрийн өмнөөс хийх юм.
Монгол морийг олон улсын стандартад бүртгүүлэх сайхан боломж бололцоо нээгдэнэ.
 
Монголчууд олон зуун жилийн турш хурдан морь уралдуулж ирсэн түүх, өв соёлоо дэлхий дахинаа сурталчлах боломж олдож байна” хэмээжээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Манай улс Олон улсын морин уралдааны холбоонд элслээ  
Үзсэн: 1233 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй