Шууд Chart

“Эх орны цэрэг-2014” яруу найргийн наадам болно

2014-02-25 13:39:38

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 93 жилийн ойн баярыг тохиолдуулан зохион байгуулах “эх орны цэрэг-2014” яруу найргийн наадмын удирдамж

 
Зорилго
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 93 жилийн ой, Халхын голын байлдааны түүхт ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан эх орны сэдэвт  яруу найргийн өв санг баяжуулах, цэрэг дайчид, ард иргэд, хүүхэд залуусыг эх орон, тусгаар тогтнол, түүх соёлоороо бахархах сэтгэлийг төрүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх, цэрэг эх орны сэдэвт бүтээлүүдийг сурталчлан нийтийн хүртээл болгоход оршино.
 
Хугацаа, явагдах газар
1. Наадамд оролцох бүтээлийг 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрүүдэд ЦДБЭЧ-ын байранд хүлээн авна.
2. I шатны шалгаруулалтыг 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр,
3. II шатны шалгаруулалтыг 03 дугаар сарын 12-ны өдрийн 14.00 цагт Батлан Хамгаалахын Их Сургуулийн Соёлын төвд явуулна.
 
Явуулах журам
Уралдаанд оролцох яруу найрагчид цэрэг эх орны сэдэвт 1-2 бүтээлээ 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 17.00 цаг хүртэл Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын Сургалт соёл хүмүүжил, маркетингийн алба /204 тоот өрөө/-нд авчирч бүртгүүлэн Яруу найргийн наадамд оролцох эрхийн мандат авна. (Мандатын үнэ 10.000)
Наадам 2 үе шаттай явагдах бөгөөд II шатанд шилдэг 20 найрагчийг шалгаруулж, наадмыг үзэгчидтэйгээр зохион байгуулна.

Оролцох бүрэлдэхүүн, тавигдах шаардлага
Бүх насны Монгол Улсын иргэн оролцоно. Наадамд ирүүлэх шүлгүүд урьд нь тус наадамд уншигдаж байгаагүй шинэ бүтээлүүд байна.
 
Наадмын зохион байгуулалт
Яруу найргийн наадмын I шатанд ирүүлсэн бүтээлүүдийг шүүгчдийн бүрэлдэхүүн хэлэлцэж, II шатанд 20 найрагчийг шалгаруулна.
II шатанд шалгарсан яруу найрагчид 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 13.00 цагт сугалаа сугалан, дарааллаа тогтоож, 3 үе шаттайгаар шүлгээ уншин, үе бүрт онооны дарааллаар хасагдах байдлаар өрсөлдөнө.    
 
Шагнал, урамшил
Амжилттай оролцсон бүтээлийг дараах байдлаар байр эзлүүлэн урамшуулна.

-Тэргүүн байр – 1  /Өргөмжлөл, 800.000 төгрөг, дурсгалын цом/
-Дэд байр     -  1  / Өргөмжлөл, 500.000 төгрөг/
-Гуравдугаар байр – 1 / Өргөмжлөл, 300.000 төгрөг/
-Тусгай байр  - 1  / Өргөмжлөл, 200.000 төгрөг/
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Эх орны цэрэг-2014” яруу найргийн наадам болно   
Үзсэн: 1822 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй