Монгол Улсад анх удаа нэгэн зэрэг шүүгчийн 70 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байгаа. Бүртгүүлэгчид www.shuugch-songon.mn цахим хаягаар орж бүртгүүлэх боломжтой. Шүүгчдийн бүртгэлийн үйл ажиллагаа дууссаны дараа шүүхийн ерөнхий зөвлөлөөс цахим хуудсаараа болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан сонгон шалгаруулалтад оролцогсдын нэрсийг олон нийтэд зарлах юм. Энэ нь шүүхийн ил тод хараат бус байдлыг хангаж байгаагийн илрэл аж.
Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын алба энэ сарын 10-ны 09.00 цагаас 28-ны 17. 00 цагт хүртэл шүүгчид нэр дэвшигчийн өргөдөл болон түүнд хавсаргах баримт бичгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хүлээн авах аж. Мөн нэр дэвшигч бүрдүүлэх баримт бичгийг шуудангаар болон биечлэн хүргэж бүртгүүлэхээс өмнө www.shuugch-songon.mn хаягаар хандан бүртгүүлж, аль шүүхийн шүүгчийн сул орон тоонд өрсөлдөхөө сонгож баталгаажуулсан байх ёстой гэнэ.
Бүртгүүлсэн нэр дэвшигчдээс шалгалт авч, үнэлгээ өгөх ажиллагааг ирэх гуравдугаар сарын 27-ноос ирэх дөрөвдүгээр сарын 9-нийг хүртэл Шүүхийн мэргэшлийн хороо хэрэгжүүлэх юм байна.
Шүүгчид нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг бүртгэлийн үйл ажиллагаа дууссаны дараа сонгон шалгаруулах аж. Анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч 25 насанд хүрсэн, мэргэжлээрээ гурван жил ажлласан, давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч нь анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан туршлагатай байх ёстой юм байна. Түүнчлэн ял шийтгэл авч байгаагүй хугацаа хэтэрсэн зээлийн өргүй шүүгчээр ажиллахад харшлах сэтгэцийн эмгэггүй, шударга ёсыг эрхэмлэн хүний эрхийг дээдлэх бусдын нөлөөнд автахгүй байх гэсэн үндсэн шалгууруудыг хангасан байх ёстой аж.
70 сул орон тоонд шүүгчдийг шалгаруулна | ||
Үзсэн: 1945 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.