Шууд Chart

Дархан аварга Г.Өсөхбаярын хүү улсын наадамд анх удаа зодоглолоо

2019-07-11 16:57:37

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний Их баяр наадмын хүчит бөхийн нэгийн даваанд Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаярын хүү Пэрэнлэйжамц хүч үзэв.

Тэрбээр энэ даваанд Монгол Улсын гарьд И.Доржсамбуутай таарсан бөгөөд үндсэн спорт нь сагсан бөмбөг.

17 настай түүний өндөр өндөр 195 см, үүрэг: Төвийн тоглогч. Энэ жил анх удаа улсын баяр наадамд хүч үзсэн нь энэ юм.

Сонирхуулахад, энэ жилийн улсын баяр наадмын хүчит бөхийн барилдаанд дархан аварга нэг, улсын аварга тав, улсын арслан найм, улсын гарьд зургаа, улсын заан ес, улсын харцага 16, Улсын начин 48 бөх зодоглож байна.

Түүнчлэн аймгийн арслан 115, аймгийн заан 25, аймгийн харцага 37, аймгийн начин 80, сумын заан, начин цолтой 146, цэргийн албанаас томилогдож байгаа 16 хүчтэн уран мэхээ уралдуулан хүчийг үзэж барилдаж буй.

 

















Нийтэлсэн: У.Баярсайхан

Дархан аварга Г.Өсөхбаярын хүү улсын наадамд анх удаа зодоглолоо  
Үзсэн: 2994 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй