Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас НҮБ-ын Сургалт, судалгааны төв, НҮБ-ын Ардчиллын сантай хамтран "Ардчиллын боловсролын тухай" семинарыг НҮБ-ын Төв байранд зохион байгуулав.
Семинарт НҮБ-ын Сургалт, судалгааны төвийн Нью-Йорк дахь салбарын захирал И.Лодико, "Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн төлөөх Зөвлөл" ТББ-ын тэргүүн Р.ЛаГамма, НҮБ-ын Ардчиллын сангийн тэргүүн Р.Рич, Ардчилал болон сонгуулийн туслалцааны асуудлаарх олон улсын институтын төлөөлөгч М.Томмасоли зэрэг албаны хүмүүс оролцож, Ардчиллын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд болон цаашид ардчиллын боловсролыг хөгжүүлэхэд улс орнууд, НҮБ болон бусад олон улсын байгууллагууд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон байна.
"Ардчиллын боловсролын тухай" ярилцлаа | ||
Үзсэн: 1022 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.