Шууд Chart

“Эмэгтэйчүүдийн нүдээр: Хүн ам- хөгжил-хүний эрх” чуулган болно

2014-02-25 14:49:12

“Эмэгтэйчүүдийн нүдээр: Хүн ам- хөгжил-хүний эрх” IX чуулган зохион байгуулагдах  гэж байна.

"МОНФЕМНЕТ" үндэсний сүлжээнээс санаачлан зохион байгуулдаг уг чуулга уулзалт нь хүн ам, хөгжлийн бодлого, хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх, жендерийн тэгш байдал нь ардчилалтай ямар холбоотой болох тухай, нийгмийн ялгаатай бүлгүүдийн эмэгтэйчүүдэд тулгарч буй асуудал болон бусад асуудлуудын талаар мэдээллийг олон нийтэд хүргэх, мөн бодит дүн шинжилгээ хийж, тодорхой санал зөвлөмж боловсруулан шийдвэр гаргагчдад хүргэж, бодлого тодорхойлох үйл явцад нөлөөлөх зорилготой юм.
 
Чуулга уулзалт ирэх сарын 1, 2-нд буюу энэ долоо хоногийн бямба, ням гарагт "Чингис Хаан" зочид буудлын хурлын танхимд болох бөгөөд санхүүжүүлэгчээр НҮБ-ын "Хүн амын сан" ажиллаж байгаа  аж.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Эмэгтэйчүүдийн нүдээр: Хүн ам- хөгжил-хүний эрх” чуулган болно  
Үзсэн: 1439 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй