![](/uploads/201402/news/thumb/df2792e44e5b49bf2d0abc1bd1443cf8_x3.jpg)
Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн олон арга хэмжээ, үйл ажиллагаануудын нэг “Залуу хүн” цуврал лекц гэдгийг залуучууд мэдэж байгаа байх. Энэ жилийн лекцийн салхийг хагалж “Эзэнт гүрний туульс” С.Эрдэнэболд лекц унших юм.
Ирэх баасан гарагийн 16:30 цагт МЗХ-ны нээлттэй танхимд болох уг лекцэнд ирсэн залуучууд сугалаанд оролцож, “Эзэнт гүрний туульс”, “Чингис хаан”, “Монголын их хатдын нууц товчоо”, “Та нартаа би дуулъя”, “АНУ-Монгол Улсын дипломат харилцаа” зэрэг номыг хожих алтан боломж нээлттэй юм. Энэ үдшийн гол сэдэв болох “Эзэнт гүрний туульс” номоос товч дурдвал, “Эзэнт Гүрний Туульс хэмээх 1008 бадаг 4032 шад /мөр/ түүхэн туурвил нь Монголын гуйвагдсан түүхийг сэргээх, монгол хэлний хэрэглээнээс гарсан мартагдсан үгийг баримтат уран сайхны бөгөөд яруу найргийн бүтээлээр дахин амилуулах зорилгоор Хүннү гүрний 2222 жилийн ойн босгон дээр олны хүртээл болж байна. Монгол хүний омогшил, бахархал цөм шингэсэн уг бүтээл нь крилл, монгол бичгээр хослуулж гаргасан юм.
Эзэнт гүрний туульс хайлах үдэш | ||
Үзсэн: 1240 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.