
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын эрлийз дээд насны морьд барианд орлоо.
Уг насанд 95 хүлэг бүргүүлж, уралдсан байна.
Ийнхүү түрүүлж, айрагдсан морьдыг дараах байдлаар танилцуулья.
- Төв аймгийн Баян сумын уугуул, Б.Нямжавын зээрд
- Төв аймгийн Аргалант сумын харьяат Д.Амгаланбаатарын халтар
- Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Ч.Цэрэнбатын хул
- Төв аймгийн Баян сумын уугуул, Монгол Улсын манлай уяач Х.Цогтсайханы хээр
- Булган аймгийн Хатгал сумын уугуул Б.Чөдөр-Эрдэнийн зээрд.
Сонирхуулахад, өнгөрсөн жилийн энэ насанд Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Г.Чинзоригийн зээрд азарга түрүүлж, Төв аймгийн Баянцогт сумын харьяат тод манлай уяач Д.Одгэрэлийн бор азарга аман хүзүүдэж байв.
Эрлийз дээд насанд Б.Нямжавын зээрд торгон жолоо өргүүллээ | ||
Үзсэн: 1951 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.