
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын эрлийз дунд нас буюу хязаалан, шүдлэн насны морьдын уралдаанд дөнгөж сая боллоо.
89 алтан туурайт хөх тэнгэртээ тоосоо өргөснөөс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Л.Ганболдын хүрэн халзан түрүүлсэн бол мөн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат Б.Мөнхбаярын хээр аман хүзүүдлээ.
Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат З.Батбаярын бор, айргийн дөрөв тавд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Ц.Хүрэлтулгын бор, нийслэлийн БЗД-ийн уяач Л.Мөнхсайханы хээр багтлаа.
Эрлийз дунд насанд Л.Ганболдын хүрэн халзан үрээ түрүүллээ | ||
Үзсэн: 1421 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.