ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Монголын Сэтгүүлчдийн Эвлэл өчигдөр Хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
ЮНЕСКО /Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллага/ мэдээлэл, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх замаар үндэстэн хоорондын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бий болгох, үндэс угсаа, арьс өнгө, хүйс, хэл соёл, шашин шүтлэгээр нь үл ялгаварлан хүний эрх, эрх чөлөөг хангаж харилцан хүндлэлийг бий болгох, цаашлаад дэлхийд энх тайвныг тогтоохоор ажилладаг юм.
Иймд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын үйл ажиллагаа, үзэл санаа Монголын Сэтгүүлчдийн Эвлэл (МСЭ)-ийн ардчиллын үнэт зүйл, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, шударга ёсыг эрхэмлэх үйл ажиллагааны үндсэн болон эрхэм зорилготой нийцэж байгаа тул дээрх хоёр байгууллага цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор санамж бичигт гарын үсэг зуржээ.
Түүнчлэн МСЭ-ийн гадаад харилцааг хөгжүүлэх, сэтгүүлчдийн чадавхи чадамжийг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс дэмжлэг үзүүлж, шаардлагатай мэдээ мэдээллээр хангах юм.
Сэтгүүлчдийн эвлэл ЮНЕСКО-той хамтран ажиллана | ||
Үзсэн: 1073 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.