Шууд Chart

Өсвөр үеийнхний дунд чөлөөт бөхийн тэмцээн болж өндөрлөлөө

2014-02-26 09:32:49

Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит бөхийн чөлөөт барилдааны өсвөр үеийн Олон улсын тэмцээн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Биеийн тамир спортын ордонд энэ сарын 22-24-ний өдрүүдэд боллоо.   
Бөхийн чөлөөт барилдааны өсвөр үеийн Олон улсын тэмцээнд 31 багийн 415 тамирчин 20 жинд өрсөлдөж аваргаа тодрууллаа.
Тэмцээний эмэгтэйчүүдийн аваргаар н.Отгонтуяа 40 кг /Дорноговь/, н.Азжаргал 45 кг /Алдар/,  н.Дөлгөөн 50 кг /Налайх/, н.Энхтунгалаг 55 кг /спортын сургууль/, н.Мөнхчимэг 60 кг /МҮИС/ нар тодорч аваргын алтан медаль хүртжээ. 

 
Эрэгтэйчүүдээс Төгөлдөр 29 кг /Голомт/, Уугансүрэн 35 кг /Хангарьд/, Эрхэмбаяр 42 кг /Булган/, Тулга 50 кг /Арслан/, Оргил 58 кг /Налайх/, Наранхүү 32 кг /Дархан-Уул/, Төгсжаргал 38 кг /Сэлэнгэ/, Өсөхбаяр 46 кг /Хангарьд/, Эрдэнэсайхан 54 кг /Хангарьд/, Энхбаяр 63 кг /Арслан/, Цогтгэрэл 69 кг /Булган/, Бат-Оргил +76 кг /Сэлэнгэ/, Өлзийбяар -76 кг /Арслан/ нар алтан медалийн эзэд боллоо.
Багийн дүнгээр Б.Одгарав дасгалжуулагчтай Сэлэнгэ аймгийн баг тэргүүлж, Булганы баг, Биеийн тамирын сургуулийн багууд удааллаа.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Өсвөр үеийнхний дунд чөлөөт бөхийн тэмцээн болж өндөрлөлөө   
Үзсэн: 1727 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй