Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-02-26 09:33:00

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу энэ сарын 26-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
 
 “Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Эртний эдлэл хил давуулдаг Монгол, Хятадын хамтарсан бүлэглэлийг илрүүллээ”, ”Баялгаа баяжуулъя”, “Валют олох журмыг батлав”, “Эрдэнэтийг саалийн үнээ болгосон компанийн эздийг шалгахаар болжээ” зэрэг нийтлэл сурвалжлагыг онцлож байна.
 
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Дэлхийн хөгжингүй орнуудад ашигладаг цөмийн оношлогооны аппараттай болов”, “Монголын эдийн засаг сэргэнэ гэв” зэрэг мэдээ, сурвалжлага оржээ.
 
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Ирээдүй хорооллын ирээдүй бүрхэг байна”, “Н.Ганхуяг: Энэ онд 15 сая төл хүлээн авна”, “Мэдэхгүй юмныхаа тухай битгий дуугар гэдэг дээ” зэрэг сурвалжлага, мэдээ, ярилцлагыг онцлож байна.
 
“Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “Ч.Улаан: Долларын ханш яагаад өссөнийг би мэдэхгүй, Монголбанкнаас асуу “Гал түлж бууз чимхэхийг заасан ухаалаг түшээддээ баярлалаа”, “Сайдын дүү Ц.Бат, шахааны хүн С.Билэгсайхан нарын хэрүүл МИАТ-ыг хөлдөө чирлээ ”, “Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн замыг хаажээ”,  зэрэг сурвалжлага, нийтлэл болон мэдээллүүдийг онцлов.
 
“Улс төрийн тойм” сонинд “Ц.Дашдондог: Тэтгэвэр дахин нэмэгдэхгүй”, “Моннис-ын Хятад машиныг О.Магнай батлав уу”, “Д.Энх-Амар: Хэрэв надад туслаагүй бол насаараа Филиппиний шоронд ял эдлэх байлаа” нэртэй ярилцлагыг уншиж болно.
 
Өглөөний сонин”-оос “Гэр бүлийн хүчирхийлэл цуврал аллага шил л үргэлжилж байна”, “С.Эрдэнэ: Тэтгэврийг хүссэнээрээ нэмэгдүүлэх санхүүгийн боломж алга”, “Дархан нефть боловсруулах үйлдвэр юу болсон бэ”, “Г.Гангаамаа: Мөрөөдөл маань намайг Эверестийн оргилд гаргасан”, “Хоёр Солонгосыг нэгтгэх хороо байгуулна” зэрэг мэдээ, нийтлэлийг унших боломжтой.
 
“Үндэсний шуудан” өнөөдрийн дугаартаа “Гуравдугаар сар гартал дулаарахгүй”, “О.Баасанхүү: Манай Д.Тэрбишдагва гурван давхар дээлэндээ түүртээд л яваа хүн”, “Д.Цогтбаатар: Яг үнэндээ бол Эрдэнэс МГЛ, Эрдэнэс-Тавантолгой Засгийн газрын мэдэлд байдаг” зэрэг мэдээ, ярилцлагыг нийтэлжээ. 
 
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1675 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй