Шууд Chart

Монголын Анагаах ухааны академи шинэ гишүүдээ сонголоо

2014-02-26 09:38:00

Монгол Улсын ШУА-ийн төрөлжсөн салбар академи болох Монголын Анагаах ухааны академийн гишүүний сонгууль энэ сарын 25-ны өдөр Шинжлэх ухааны академи дээр боллоо.

Энэ удаагийн сонгуулиар нийгмийн эрүүл мэнд, эмнэлзүй, био-анагаах, эм зүй уламжлалт анагаах гэсэн дөрвөн  чиглэлээр нийт 10 эрдэмтнийг нэмж сонгох байсан бөгөөд Анагаах ухааны академийн гишүүний сонгуульд дээрх дөрвөн мэргэжлийн чиглэлээр нийт 22 эрдэмтэн нэр дэвшсэн байна. Тэдгээрээс нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ЭМШУИС-ийн дэд захирал Н.Сүмбэрзул, ЭМШУИС-ийн НЭМС-ийн захирал О.Чимэдсүрэн, эмнэлзүйн чиглэлээр ЭМШУИС-ийн багш Р.Сандуйжав, “Шагдарсүрэн” эмнэлгийн ерөнхий захирал М.Шагдарсүрэн, “Ач” АУДэС-ийн мэс заслын тэнхмийн эрхлэгч А.Нота, УГТЭ-ийн зүрх судасны зөвлөх эмч Д.Сэржээ нар сонгогджээ.
 
Харин био-анагаахын салбарын гишүүнээр ЭМШУИС-ийн ректор Г.Батбаатар сонгогдсон бол эмзүй, уламжлалт анагаах ухааны салбарын шинэ гишүүнээр ЭМШУИС-ийн шинжлэх ухаан технологийн төвийн захирал Д.Цэрэндагва, “Монос” группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар нар сонгогдсоноор Анагаах ухааны Академи есөн гишүүнээр бүл нэмлээ. Тус сонгуультай холбогдуулан нэр дэвшсэн 22 эрдэмтэн энэ сарын 24-ний өдөр ШУА-ийн Их чуулганы танхимд өнгөрсөн хугацаанд хийсэн бүтээл, судалгааны ажлын үр дүнгээсээ танилцуулсан билээ.
 
 
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Монголын Анагаах ухааны академи шинэ гишүүдээ сонголоо  
Үзсэн: 1635 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-02-26 20:19
Hurelbaatar academich yugaa hiij meddgiin

Бидэнтэй нэгдээрэй