
“Зүүн бүсийн хурд-2019” наадам энэ сарын 27-28-нд Дорнод аймагт болно. Тус наадмын хүрээнд Ардын хувьсгалын 98 жилийн ой, Дорнод аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэх аж.
Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, дээрх баяр наадмыг зохион байгуулах хороо, Монголын морин спорт, уяачдын холбооны Дорнод аймаг дахь салбар “Зүүн бүсийн хурд-2019” наадмын логоны уралдаан зарласан бөгөөд Улаанбаатар хотын оролцогч, дизайнер Г.Баясалын бүтээл шалгарсан байна.
Өнгөрсөн жил “Зүүн бүсийн хурд-2018” наадам Сүхбаатар аймгийн Дарьганга суманд долоодугаар сарын 27-29-нд болсон.
Уг уралдааныг үзэхээр 30 мянга гаруй хүн 6500 орчим тээврийн хэрэгсэлтэй ирж байжээ. Тухайн жилийн уралдаанд газар газраас ирсэн 1550 алтан туурайт шандас сорин уралдсан байна.
Тодруулбал азарга 233, их нас 315, соёолон 194, хязаалан 248, шүдлэн 246, даага 180, эрлийз дээд 51, эрлийз дунд 52, эрлийз 31 гэсэн тооны хурдан буян хөх тэнгэрт тоосоо өргөжээ.
“Зүүн бүсийн хурд-2019” наадам Дорнод аймагт болно | ||
Үзсэн: 2198 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.