Шууд Chart

Монгол Улсын аварга Э.Оюунболдод ЦЕГ-ын удирдлагууд хүндэтгэл үзүүллээ

2019-07-17 17:35:49

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны тамирчин, цагдаагийн дэд хурандаа Э.Оюунболд  Монгол Улсын аварга цол хүртсэн билээ.

Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Монгол улсын АВАРГА, цагдаагийн дэд хурандаа Э.Оюунболдод Цагдаагийн ерөнхий газрын Зөвлөлийн гишүүдийн хамт хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа өнөөдөр /2019.07.17/ Цагдаагийн ерөнхий газрын ёслол хүндэтгэлийн танхимд боллоо.

Монгол улсын АВАРГА, цагдаагийн дэд хурандаа Э.Оюунболд нь 2012 оноос эхлэн Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны тамирчин болсноор цагдаагийн байгууллагатай ажил амьдралаа холбосон юм. «Аварга» дээд сургуульд улсын начин Бүдээбазарын Адьяахүүгийн удирдлаганд бөхийн эрдэмд суралцаж, 2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан, 2013 оны улсын наадмаар зургаа давж улсын харцага болсон байна.  2015 оны хавар МҮБХ-ны 25 жилийн ойн 1024 бөхийн барилдаанд түрүүлэн, улсын наадмын түрүү хүртэж улсын арслан болов. Энэ нь 1963 оны  түрүү бөх Жигжидийн Мөнхбат аваргаас хойш 22-хон насандаа, 1989  онд  Б.Бат-Эрдэнэ аваргаас хойш дахин Хэнтий, Өмнөдэлгэрээс түрүү бөх тодорсон түүхийг зузаалжээ.

Тэрээр:

  • 1993 оны гуравдугаар сарын 12-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн. 
  • 2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж, Аймгийн арслан цол хүртсэн.
  • 2013 оны Улсын наадамд зургаа давж, Улсын харцага цол хүртсэн. 
  • 2012 оны Хэнтий аймгийн наадамд түрүүлж, Аймгийн арслан цол хүртсэн.
  • 2013 оны Улсын наадамд 6 давж, Улсын харцага цол хүртсэн.
  • 2015 оны Улсын наадамд 9 давж түрүүлж, Улсын арслан цол хүртсэн.
  • 2016 оны Улсын наадамд 7 давж шөвгөрсөн.
  • 2018 оны Улсын наадамд 5 даван шөвгөрч, "Өсөх идэр" чимэг хүртсэн. 
  • 2019 оны Улсын их баяр наадамд 9 даван түрүүлж, Улсын аварга цол хүртлээ.

Монгол Улсын аварга Э.Оюунболдод ЦЕГ-ын удирдлагууд хүндэтгэл үзүүллээ  
Үзсэн: 2513 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-07-18 08:19
Tsagdaagiin ali alba tasagt heden jil yamar alban tushaal deer yamar alba haagaad ded hurandaa bolson yum? Naad 19-r zuunii feodalism chine arai heterch baigaa yum bish uu?
Zochin [127.0.0.xxx] 2019-07-17 20:47
Tsagdaagiin tsol ugduguu bolih heregtei!!!!
Зочин [127.0.0.xxx] 2019-07-17 19:46
arai ymaa noir hoilgu zutgej bga tsagdaa nar hichneen ajilad ch huranda bolj chdku bhd tsagdaagin ajil ch hiij uzegu buh huranda boloh ymdaa
С лхамжав [127.0.0.xxx] 2019-07-17 19:40
Хурандаа цол гэдэг маань шагнал урамшлын бэлэгдэл шиг болсон юм уу? Насаараа Арми цагдаад зүтгэсэн хүн болгон хүртэж чаддаггүй ""хурандаа""-гийн мөрдөс ний нуугүй хэлэхэд амны алчуур шиг хямдхан болсон юм биш биз дээ?

Бидэнтэй нэгдээрэй