Шууд Chart

Ерөнхий сайд Орхон аймагт ажиллаж байна

2014-02-26 10:39:00

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Орхон аймагт ажиллаж байна. Энэ үеэр уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, бизнес эрхлэгчидтэй санал солилцон, нутгийн удирдлагуудын хамт телевизийн уулзалт, ярилцлагад оролцох юм. Мөн энэ өдөр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайнханбилэг Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтод ажиллана.

 Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өнгөрсөн өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймгуудад ажиллаж, өчигдөр Увс аймгийн битүү захын нээлтэд оролцжээ. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Завхан аймагт 10 хоногийн хугацаатай ажиллаж, Шинэчлэлийн Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн ажлыг олон нийтэд танилцуулан, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгуулж байна.
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Ерөнхий сайд Орхон аймагт ажиллаж байна   
Үзсэн: 998 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй