Шууд Chart

Хүнд өвчний улмаас гадаадад эмчлүүлж байсан иргэнээ авчирна

2014-02-26 10:57:11

Бүгд Найрамдах Чех Улсад ажиллаж амьдарч буй монголчууд тус улсын Плзен хотноо хүнд өвчний улмаас эмчлүүлж байсан Монгол Улсын иргэн Н.Мөнгөнцэцэгт  тусламж үзүүлэх аян өрнүүлжээ. Улмаар хандивын данс нээж  4200 крон цуглуулан өгсөн байна.

Түүнд элэг шилжүүлэн суулгахаас өөр эмчилгээ үлдээгүй тул тэрээр хагалгааны зардал гаргах боломжгүй гэдгээ Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа ЭСЯ-нд уламжилж, нутаг буцахад туслалцаа үзүүлэхийг хүссэний дагуу Гадаад харилцааны яамны дэргэдэх “Хилийн чинадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан”-гаас онгоцны зардлыг нь гаргажээ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Хүнд өвчний улмаас гадаадад эмчлүүлж байсан иргэнээ авчирна   
Үзсэн: 904 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй