Шууд Chart

Ерөнхийлөгч асан Виктор Януковичийг баривчилна

2014-02-26 11:25:07

Украины удирдлагууд Оросыг "түшиж", Европын Холбоотой байгуулахаар төлөвлөсөн гэрээнээс татгалзсаныг эсэргүүцсэн тус улсын иргэд өнгөрөгч  оны 11 дүгээр сараас хойш жагсаал эхэлсэн. Жагсаалын үеэр олон арван хүн гэмтэж бэртсэн билээ.  

Иймд Украины Ерөнхийлөгч асан Виктор Януковичийг баривчлахаар болжээ. Учир нь түүнийг  бусдын амь насыг санаатайгаар хороосон гэж сэжиглэж байгаа юм байна. Тиймээс Украины Тагнуулын газар болон Дотоод хэргийн яамны холбогдох хэлтэс Януковичийг баривчлах ажиллагаа явуулж байгаа аж. Мөн  Олон улсын эрүүгийн хэргийн шүүхээс тэдний хэргийг яллаж, хариуцлага тооцохыг Украины парламент уриалж байгаа юм. Тус улсын шинэ Засгийн газар энэ сарын 27-нд шинээр байгуулагдана.   

 


 

 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Ерөнхийлөгч асан Виктор Януковичийг баривчилна   
Үзсэн: 1631 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй