Шууд Chart

Хууль бусаар ашигт малтмал олборлож байсан этгээдүүдийг илрүүлжээ

2019-07-19 16:12:26

Хэнтий аймгийн Батноров сумын 5  дугаар багийн нутаг “Дэлгэрхааны  энгэр” гэх газар 2019 оны 6 дугаар сараас эхлэн Говь-Алтай аймгийн харьяат иргэн М, Х нар нь 2 ширхэг экскаватор, 1 ширхэг ковш,  2 ширхэг ачааны Хово маркийн автомашинтай хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг цагдаагийн газраас илрүүлэн хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна.

Цагдаагийн газраас дээрх иргэдийн хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан техник хэрэгслийг эд мөрийн баримтаар хурааж аваад байна. Иймд иргэд хөдөлмөрчид та бүхэн аливаа үйл ажиллагаа явуулахдаа хууль, журмын дагуу зөвшөөрөл авч, хөдөлмөрийн аюулгүй байдлаа бүрэн хангаж ажиллахыг Хэнтий аймаг дахь цагдаагийн газраас анхааруулж байна.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР


Хууль бусаар ашигт малтмал олборлож байсан этгээдүүдийг илрүүлжээ  
Үзсэн: 1001 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй