![](/uploads/201402/news/thumb/a272f9c6a7a3c3ffaa3554c2730da1fa_x3.jpg)
Монгол банкны нэрлэсэн ханшаар өнөөдөр ам.долларын ханш 1790 төгрөгт хүрчээ.
Өнгөрсөн оны долоодугаар сараас хойш долларын ханш огцом өссөөр зарим үест хар зах дээр 1795 төгрөг болтлоо чангарах тохиолдол ч гарч байсан. Тэгвэл мөн оны 12 дугаар сарын эхээр 1746 төгрөг дээр савлаж байсан долларын ханш тасралтгүй буурсаар сарын дундуур 1671 төгрөгтэй дүйцэж байлаа.
Харин он гарснаас хойш долларын ханш эргэн чангарч, Монгол банкны нэрлэсэн ханшаар сүүлийн 20 жилд тохиолдоогүй өндөр ханшийн өсөлтийг бий болгоод байна.
Монгол банкны зүгээс долларын ханшийг барихын тулд урт хугацааны своп хэлцлийг арилжааны банкуудтай хийж эхлээд байгаа тул асуудалд тайван хандаж байгаа юм.
Улмаар Сангийн яам өдөр тутмын ханшийн өсөлтийг Монгол банк хянадаг гэх нэрээр асуудлаас бултаад байна.
Эдийн засагчдын үзэж байгаагаар Монгол банкны мэдээлсэнчлэн сүүлийн өдрүүдэд гадаад худалдааны алдагдал багассан нь бизнесийн салбарынхны мөнгөн хуримтлал багасаж байгаатай холбоотой аж. Энэ тохиолдолд гадаад худалдааны алданги багасаж буй нь мөнгөн эргэлтийг сааруулж, эргээд эдийн засагт сөрөг нөлөөллөө үзүүлж эхлэх юм.
Манай улс энэ жилийн төсөвтөө долларын ханшийг 1384 төгрөгөөр тооцон суулгасан бол санхүүгийн зах зах зээлийн холбооноос гаргасан урьдчилсан таамгаар оны эцсээр долларын ханш 1600 төгрөг хүрч тогтворжих төлөвтэй байна.
Ямартай ч өнөөдрийн байдлаар 1790 хүртлээ өссөн долларын ханшийг ойрын хугацаанд хэрхэн барих бодлого тодорхойгүй хэвээр байгаа юм.
Долларын ханшийг тогтоон барих арга алга уу? | ||
Үзсэн: 4162 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.