Шууд Chart

Хүн худалдаалах гэмт хэргээс сэргийлэх сургалт болж байна

2014-02-26 14:36:52

Азийн сан, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран “Хүн худалдаалах гэмт хэрэг болон байгууллага хоорондын уялдаа” сэдэвт сургалт зохион байгуулж байна.

Энэхүү сургалтыг хүн худалдаалахаас урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөлийн гишүүн байгууллагын төлөөлөгч нарын дунд явагдаж байгаа бөгөөд мэргэжлийн багш нар Монгол дахь хүн худалдаалах гэмт хэргийн байдал, холбогдох хуулиуд, хэргийн байдал, холбогдох хуулиуд, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэж, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлд явуулж байгаа ажлууд хохирогчдыг хамгаалах, тэдэнд туслалцаа үзүүлэх олон улсын аргачлал зэрэг багц сэдвүүдээр сургалт явуулж байна. 
 
Хүн худалдаалах гэмт хэрэг гарах, түүнд иргэдийг өртөхөөс өмнө урьдчилан сэргийлэх нь нэн чухал гэдгийг мэргэжилтнүүд анхаарууллаа. 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хүн худалдаалах гэмт хэргээс сэргийлэх сургалт болж байна  
Үзсэн: 1179 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй