БНСУ-ын Ханьяны их сургуулийн эмнэлгийн хүүхдийн тасагт ядарч сульдсан оноштойгоор эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн 13 настай нэгэн хүүгийн гэдэснээс 3.5 метр урт шимэгч хорхой гарчээ.
Өтгөний шинжилгээгээр шимэгч хорхойтой болох нь илэрсэн тул түүнд туулга өгч, шимэгч хорхойг гаргаж авахад 3.5 метр болоод дундуураа тасарсан байна.
Эмчийн мэдэгдсэнээр хорхой 3.5 метрээс ч урт байх магадлалтай гэнэ. Хүү түүхий загасны суши их иддэг байсан нь халдвар авах гол шалтгаан болсон байх магадлалтай гэжээ.
Хүүгийн гэдэснээс 3.5 метр урт шимэгч хорхой гарчээ | ||
Үзсэн: 1569 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.