![](/uploads/201402/news/thumb/f8163c77a76473005c0cb256ef6066bd_x3.jpg)
Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутгийн малчны хотонд үнэг ирж нохой ноцоод үхсэн тохиолдол гарчээ.
Малын эмч нар үхсэн үнэгт шинж тэмдгийн оношлогоо хийж галзуугаар өвчилсөн болохыг тогтоожээ.
Үнэгт ноцуулсан нохой үхээгүй боловч нохойг устгахаас аргагүйд хүрсэн байна.
Мөн хэд хоногийн өмнө тус аймгийн Хулд сумын нутагт үхэр галзуу өвчнөөр үхсэн тохиолдол ч гарчээ. Энэ мэтчилэн өнгөрсөн намраас хойш галзуу өвчний тохиолдол нэмэгдсээр байна.
Галзуу үнэг малчны хотонд ирж нохой ноцжээ | ||
Үзсэн: 2049 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.