Шууд Chart

26.3 тонн алт экспортлохоор төлөвлөжээ

2014-02-26 16:06:46

Уул уурхайн яамны зүгээс  энэ оны  гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, татварын орлогын төлөвлөгөөг танилцууллаа.

Зэсийн баяжмал: 1.225 мян тн зэсийн баяжмал  үйлдвэрлэж, 391.3 тэрбум төгрөгийн орлогыг Улсын төсөвт төвлөрүүлэхээр  төлөвлөжээ. Экспортын хувьд 2.058 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.225 мян.тн экспортлохоор тусгагдсан байна.  
 
Молибдений баяжмал: 2.904 тонн үйлдвэрлэж, 13.66 тэрбум төгрөгийн орлогыг бүрдүүлж, 13.66 сая ам.долларын үнийн дүн бүхий 2.9 мян.тн молибдений баяжмал экспортлох төлөвлөгөөтэй байна.
 
Нүүрс: 34.1 сая.тн үйлдвэрлэж, үүнээс Улсын төсөвт 589.5 тэрбум төгрөгийн орлого бүрдэх юм. Түүнчлэн 2.732 сая ам.доллар үнийн дүн бүхий 31.4 сая.тн экспортлохоор төлөвлөжээ.
 
Алт: 31.6 тн. алт үйлдвэрлэж, үүнээс Улсын төсөвт 180 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 1.290 сая ам.доллар бүхий 26.3 тн. алт экспортлох төлөвлөгөөтэй байна.
 
Жонш: 315 мян.тн жонш үйлдвэрлэж, үүнээс 18.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 84 сая ам.доллар үнийн дүн бүхий 315.1 мян.тн жонш экспортлохоор төлөвлөсөн аж.
 
Төмөр: 7.8 сая.тн төмөр үйлдвэрлэж, 146.2 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэн,  844.1 сая ам.доллар үнийн дүн бүхий 7.8 сая.тн төмөр экспортлохоор төлөвлөж байна.
 
Цайр: 88.0 мян.тн цайр үйлдвэрлэж, 31.3 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэн,  87.4 сая ам.долларын үнийн дүн бүхий 88.0 мян.тн цайр экспортлоно.
 
Газрын тос: 5.849 мян.баррель газрын тос үйлдвэрлэн, 221.2 тэрбум төгрөг татварын орлого Улсын төсөвт төвлөрүүлж, 221.2 сая ам.доллар үнийн дүн бүхий 5.849 мян.баррель газрын тос экспортлох юм.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

26.3 тонн алт экспортлохоор төлөвлөжээ   
Үзсэн: 1209 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй