
Египет Улсын шүүх залуу дуучин бүсгүйдээ нэг жил хорих ял оноожээ. Учир нь түүнд “Нийгмийн ёс суртахуунд муугаар нөлөөлсөн бүтээл туурвисан” гэж үзсэн байна.
Шайма Ахмед хэмээх уг дуучин клипнийхээ зураг авалтад орохдоо гадил жимс идэж, дотуур хувцастай байсан нь хамгийн буруу шийдвэр байжээ. Гэхдээ шүүх зөвхөн түүнийг бус видео бүтээлийг найруулсан хүнд ч мөн адил хэмжээний шийтгэл оногдуулснаас гадна тус бүр 560 орчим ам.долларын торгууль ноогдуулсан байна.
Мөн Египетийн хөгжмийн уран бүтээлчдийн холбоо Шаймаг дахин тайзан дээр гарах эрхийг нь хасчээ.
Шима баривчлагдахаасаа өмнө тус клипийг хийсэн зургийн багийнхнаасаа уучлалт гуйсан байна. Тэрбээр “Би огт ийм зүйл болж олны зүгээс дайралт ирнэ гэж төсөөлж байсангүй" хэмээн фэйсбүүктээ бичээд, дараа нь устгажээ.
Египетийн дуучин бүсгүйд нэг жил хорих ял оногдуулжээ | ||
Үзсэн: 1545 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.