![](/uploads/201402/news/thumb/1727b3bb5fa6310a25087be783db7658_x3.jpg)
Ирэх гуравдугаар сарын 7-нд Сочид нээлтээ хийх паралимпийн бамбар Алс Дорнодын зүүн цэгээс хөдөллөө.
Нар мандахад ОХУ-д хамгийн түрүүнд харагддаг Дежневийн хадан цохион дээр олимпийн бамбарыг өчигдөр асаасан байна.
Лондонд болсон зуны паралимпийн сэлэлтийн тэмцээний шагналт 17 настай Андрей Гладков, Чукотын аварга тамирчин Валентина Эттон нар бамбарыг хамгийн эхэнд өртөөлсөн юм.
Оросын Паралимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Терентьев хэлэхдээ бамбарыг 1.5 мянган хүн өртөөлөх бөгөөд бамбарыг хэд хэдэн хотод нэг өдөрт зэрэг асаана гэжээ.
Сочигийн “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд асаах бамбарыг паралимпийн тамирчдаас гадна сайн санааны сангийн зохион байгуулагчид, урлаг соёлын зүтгэлтнүүд өртөөлөх юм.
Паралимпийн бамбар өртөөлж эхэллээ | ||
Үзсэн: 1121 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.