Шууд Chart

Иргэдийг хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

2019-07-25 13:54:08

2019 оны долоодугаар сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн О-гийн гэрт хулгай орж зурагт, гар утас, автомашин алдагдсан, мөн тус дүүргийн 7-р хороонд оршин суух иргэн Б-гийн гэрт хулгай орж 2 ширхэг гар утас алдагдсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид дээрх хэргүүд дээр ажиллаж, Дорнод аймгийн харьяат 22 настай эрэгтэй Б нь уг хэргүүдийг үйлдсэн болохыг тогтоосон байна.

Иймд иргэд та бүхэн орон байраа аль болох эзгүй үлдээхгүй байж хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж өөрсдийн эд хөрөнгөө хамгаалж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Мөн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс санаачлан хэрэгжүүлж байгаа “Зогс-Шалга-Хулгайчид бүү боломж олго” арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн хулгайн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 17.1 хувиар буурсан эерэг дүн мэдээ гарчээ.


Иргэдийг хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна  
Үзсэн: 691 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй