Шууд Chart

Хэрэглээний газ үнэртэж байсан хүүхдүүдийг илрүүлжээ

2019-07-25 15:38:40

2019 оны долоодугаар сарын 23-ны өдөр БЗД-ийн 2-р хорооны нутаг дэвсгэрт хүүхдүүд хэрэглээний газ үнэрлээд байна гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад 15 настай эрэгтэй О, 14 настай Д 15 настай Э нар нь ахуйн хэрэглээний газ үнэрлэсэн байсныг тогтоож, БЗД-ийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст шалгаж байна.

Эцэг эхчүүд хүүхдүүддээ байнгын хараа хяналтаа тавьж байх, ямар хүмүүстэй найзалж нөхөрлөдөг болоод хаана ямар үйлдэл гаргаж байгаад хяналт тавих шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Хэрэглээний газ үнэртэж байсан хүүхдүүдийг илрүүлжээ  
Үзсэн: 572 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй