Шууд Chart

Хару башёд Монголын 27 сумоч зодоглоно

2014-02-27 09:19:55

Японы мэргэжлийн сумогийн гуравдугаар сарын тэмцээнд Монголын 27 сумоч зодоглохоос гадна 69 дэх их аварга Хакүхо зүүн, 70 дахь аварга Харүмафүжи баруун жигүүрийг тэргүүлэн барилдана.
Озэки Какүрюү ирэх сарын башёд 14 ба түүнээс дээш давж Ёкозүна цол авахын төлөө барилдах аж. 

 
Дээд зиндааны хамгийн ахмад сумоч, Кёкүтэнхо барууны найм, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10, Азүмарюү 14, Таканоива А.Баасандорж 15-аас, Кагамио зүүний 16-д эрэмбэлэгджээ.
Тэрүнофүжигийн хувьд анх удаа дээд зиндаанд зодоглоно.
 
Жюүрёо зиндаанаас Азүмарюү С.Тодбилэг дээд зиндаанд эргэн дэвшсэн юм.
Өнгөрсөн сарын тэмцээнд 50 хувийн амжилтаа үзүүлж чадаагүй Шёотэнро, Кёкүшюүхо, Токитэнкү нар жюүрёо зиндаанд зодоглоно.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хару башёд Монголын 27 сумоч зодоглоно   
Үзсэн: 1167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй