![](/uploads/201402/news/thumb/09e047c521fd35e7880feb2df69a263c_x3.jpg)
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу энэ сарын 27-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Төрд ажиллагсдаас бусад нь хүн биш гэж үү”, “Анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит чуулган болно”, “Мах нэвтрүүлэхийг завдсан 14 иргэнийг торголоо”, “А.Гантулга: Буянт-Ухаа”-д ямар хүн байр авав гэдгийг олон нийт харна”, “Нас бол тоо биш, ер нь юу ч биш” зэрэг нийтлэл сурвалжлагыг онцлож байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Эрдэмтэд зохицуулах үйлчилгээтэй сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэллээ”, “Р.Раш: Сочигийн олимпийн нээлтэд намайг тамирчин шиг гүйж явсан гэж хүмүүс шоолонгуй ярьж байна лээ” зэрэг ярилцлага, “Шашин ба сүсэг” гэх нийтлэл, “Буриад зоны хүндэтгэлийн тоглолт болно”, “Их булгийн модон гүүр эвдэрчээ” зэрэг мэдээллүүд нийтлэгджээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Украйныг Европын холбоо тийм ч амархан залгичихаж чадахгүй”, “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран ажиллахаа илэрхийллээ”, “С.Өнөрсайхан: Будагтай ханыг хусаж цэвэрлэхээс татгалзах хэрэгтэй”, “Эмчлэх нэрээр эрхтэн худалдаалав уу ” зэрэг сурвалжлага, мэдээ, ярилцлагыг онцлож байна.
“Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “Долларын ханшийн өсөлт тансаглал, тэнэглэл хоёроос үүдэлтэй”, “Төрийн өмч нэрээр АН-ын дээрэмдсэн барилгын тоо зогсох болоогүй”, “Ард түмний түүхийг хойч үедээ үнэнээр нь өвлүүлье”, “Хүүхэд залуусын тодотголтой байгууламжийг төр эргүүлэн авна” зэрэг сурвалжлага, нийтлэл болон мэдээллүүдийг онцлов.
“Улс төрийн тойм” сонинд “М.Ичинноров: Хуульчилбал гэр бүлийн хүчирхийлэл үгүй болдоггүй юм гэхэд буурна”, “Оюутолгойн төслийнхөн говийн усыг шавхаж байна”, “Гоё таргийг голох шалтгаан-2”, “Батмөнх даян хааны төрсөн нутагт хүндэтгэл үзүүлэв” нэртэй нийтлэл, мэдээллийг нийтлэжээ.
“Өглөөний сонин”-оос “Улсын дугаарыг өөрчлөх ажилд хэн гэгч эрх мэдэлтэн улайран зүтгэх болов”, “Албан тушаалд томилогдох виз буюу намын батлах”, “Д.Ганхуяг: Бусдын аманд орж үнэтэй бензин авахааргүй болсон”, “Паралимпийн бамбарыг өртөөлж эхэллээ” зэрэг мэдээллүүдийг унших боломжтой.
“Үндэсний шуудан” өнөөдрийн дугаартаа “Уул уурхайн түүхий эдийн биржтэй болвол үнэ савлахгүй”, “Д.Тэрбишдагва тууз хайчилсаар, шүлхий нийслэлд ойртсоор”, “Д.Хандмаа: Монголд байгаа нано шатахууныг жинхэнэ нано гэж хэлэхэд болно” зэрэг нийтлэл, ярилцлагыг нийтлэжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1264 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.