Дэлхийн хамгийн хурдан автомашиныг бүтээхийн төлөөх өрсөлдөөн хэзээ ч дуусахгүй биз ээ. Гэхдээ Америкт үйлдвэрлэсэн Hennessey Venom GT нь одоогоор хамгийн хурдан машинд тооцогдож байна. 2010 онд Bugatti Veyron машинаар 267.81 миль цаг буюу 430.99 км цаг хурдалж дээд амжилт тогтоосон байдаг. Харин жолооч Брайн Смит Venom GT машинаар Кеннедигийн нэрэмжит сансрын төвийн газардах зурвас дээр 435 км цаг хурдалсан нь шинэ дээд амжилт болсон байна. Гэхдээ Гиннесийн албаны хүмүүс салхины нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд дунджаар хоёр удаагийн оролдлого хийхийг шаарддаг учраас энэ нь албан бус амжилт ажээ. Ямартай ч хангалттай зам үлдсэн байсан бол хурдаа нэмэгдүүлэх боломжтой байсан гэж Брайн Смит "Car & Driver" сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Hennessey Venom GT машинаар 435 км цаг хурдалжээ | ||
Үзсэн: 1745 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.