![](/uploads/201402/news/thumb/df6d9193e2b896513d028d5b605e414c_x3.gif)
Өчигдрийн байдлаар Нийслэлд иргэд, аж ахуйн нэгжээс нийтдээ 9448 хандалт ирж бүртгэгджээ. Тодруулбал, 101,105 дугаарт 847, 102 дугаарт 4229, 103 дугаарт 4372 дуудлага ирсэн байна. Үүнээс түргэн тусламжийн 717, зам тээврийн зөрчил 283, гал түймэр, аврах ажиллагааны 13 дуудлагыг хүлээн авчээ. Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1443 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 39 үйлдлийг бүртгэгдсэн байна. Ингээд 28 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд бусдын биед гэмтэл учруулах нэг хулгайлах ес, дээрэмдэх дөрөв, булаах хоёр, танхайрах найм, зам тээврийн хэрэг ес, осол 16 гарч есөн хүн гэмтсэн байна гэж Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.
Хулгайн есөн хэрэг гарчээ | ||
Үзсэн: 1703 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.