Тариалангийн ургацыг малаас хамгаалах цорын ганц арга нь талбайг тойруулан хашаа барих юм. Харин тариалангийн талбайн захаар мод тарьж ойн зурвас байгуулах нь хөрс, таримал ургамлыг салхины нөлөөнөөс хамгаалахаас гадна дулааныг нэмэгдүүлэх, өвөлд цас тогтоох, зунд чийг дулааны тэнцлийг тогтворжуулах зэрэг олон ач холбогдолтой. 2014 оны эхний байдлаар манай улсын хэмжээгээр 20640 аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эзэмшилд ашиглагдаж байгаа 216.4 мянган га тариалангийн талбайг 5671 км урт хашаагаар хашсан байна. Хашааны 3741 км нь байнгын, 1930 км нь зуны улиралд бариад ашигладаг түр хашаа юм. Мөн тариалангийн талбайг салхинаас хамгаалах 356.4 км урт ойн зурвасыг байгуулсан байна.
Тариалангийн талбайг хамгаална | ||
Үзсэн: 1212 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.