Шууд Chart

Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ

2014-02-27 10:44:25

Замын-Үүд дэх Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлж байгаатай холбогдуулан 2013 оны аравдугаар сард Газрын тосны газар болон БНХАУ-ын “Петрочайна интернэшнл” компанитай хэлэлцээр хийж Монгол Улсад нийлүүлж буй шатахууны хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Өмнөд хилээр импортлох бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор дээрх байгууламжийн шатахуун хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлж нэг зэрэг найман вагонцистерн хүлээн авдаг болж, агуулахын багтаамжийг 3.3 дахин нэмэгдүүлж багтаамжийг 20.000 м3 болгосон. Ингэснээр тус ШТШАБ-аар дамжуулан сард 40 мянган тонн буюу Монгол Улсын шатахууны хэрэглээний 50-иас доошгүй хувийг импортлох боломжтой болж байна. Уг байгууламжийг 2014 оны эхний хагас жилд багтаан улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа аж.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ  
Үзсэн: 1298 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй